Хаягдал гар утсаар олимпийн медалийг урлана
2017-02-02

 

Японы нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулагдах зуны олимпийн медалийг хаягдал гар утсаар хийхээр болсон талаар Токиогийн олимпийг зохион байгуулах комисс мэдэгдлээ.

 

Ашиглалтаас гарсан, загвар хуучин гар утсуудыг дахин боловсруулж алт, мөнгө, хүрэл медалийг урлахаар болжээ.

 

“Токио 2020” олимпт нийт 5000 медаль шаардлагатай байгаа юм. Эдгээр медалийг урлахад хамгийн багаад хоёр тонн хуучин гар утас шаардлагатай бөгөөд уг ажилд иргэдийг хамтран ажиллахыг комиссын төлөөлөгчид уриалсан байна.

 

"Дэлхийн олимпийн хороо дээрх саналыг дэмжсэн" талаар Токиогийн олимпийн комиссын дарга Кожи Мурофүши хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
novsh gej nil tsatsrag idevht bodisoor horduulah ni l de
2017-02-02