Ханхүү, Трампийн урилгаас татгалзжээ

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп хэдэн өдрийн өмнө Их Британийн ханхүү Харриг эх орондоо айлчлахыг урьсан билээ.
Тэгвэл уг саналаас ханхүү татгалзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Харри урилгаас татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй ч түүний ах угсаа залгамжлах ханхүү Уилъям "Ерөнхийлөгч Трампийн цагаачдын эсрэг баримталж буй бодлого дүүд минь таалагдахгүй байгаа” гэж хэлжээ.
Их Британийн II Элизабет, Трампийг эх орондоо айлчлахыг урьсан ч ард түмнийхээ эсэргүүцэлтэй нүүр тулаад байна.
Нийслэл Лондон хотноо олон мянган иргэн Трампийг айлчлалыг эсэргүүцэн жагсч байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ