Т.Дэлгэрмөрөн МАН-ыг сонгожээ

Номин Талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн МАН-ыг сонгожээ. Тэрбээр өнөөдөр МАН-ын генсекээс намын батлахаа гардан авсан байна. Энэ тухайгаа
"Д.Сүхбаатар мэндэлсэн он жилүүдийн түүхийг тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт язгуураараа бид мэднэ. Эл хүндэт өдөр Т.Дэлгэрмөрөн би ах дүүсийн хамтаар Ардын намд элсэн орж гишүүний батлахаа гардан авч байна. Миний амьдралын салшгүй нандин түүх, түүнийг дагасан хариуцлага, зөв амьдралын баталгаа, залуучууд биднийг хүндлэн дээдэлсэн Ардын нам шилдэг залуу боловсон хүчний эрч хүчээр дүүрсэн байхыг хараад сэтгэл хөдлөв.
Монголын залуучууд мандан бадартугай, үеийн үедээ биднийхээ дуу хоолой, язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдэлсэн Ардын намын ноён нуруу босоо байх болтугай. Хурай, хурай, хурай..." хэмээжээ.
Номин Талст хамтлагийн залуус МАН-ын хаялгыг чамгүй хүртэж буй. Тус хатмлагийн ахлагч, дуучин Д.Батсүх нийслэлийн Аялал, жуулчлалын газрыг удирдаж буй бол дуучин А.Хаянхярваа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргын албыг хашиж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ