Н.Баярмаа Эсмеральдаг ”амилуулна”

Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид "Парисын Дарь Эхийн сүм" сонгодог мюзикл жүжгийг тайзнаа тавихаар болжээ. Жүжгийг энэ сарын 12-ноос эхлэн 14 хүртэл тоглох юм байна. "Парисын Дарь Эхийн сүм"-ийн Эсмеральдагийн дүрд залуу жүжигчин Н.Баярмаа тоглох аж. Өмнө нь Эсмеральдагийн дүрийг МУГЖ У.Уранчимэг, СТА Г.Отгонцэцэг нар бүтээж байсан юм. Харин Квазимодаг СТА С.Болд-Эрдэнэ амилуулах аж.
Дүрүүдэд:
Эсмеральда Н.Баярмаа
Квазимода С.Болд-Эрдэнэ /СТА/
Фроло хамба Г.Эрдэнэбилэг /СТА/
Феб М.Түвшинхүү /СТА/
Гренгуар Л.Дэмидбаатар /МУГЖ/
Гудул Б.Нармандах /СТА/
Клопен Б.Жаргалсайхан /МУГЖ/
Лис Ц.Баясгалан /СТА/ нар тоглоно.
Тасалбарын үнэ 10-30 мянган төгрөгийн үнэтэй байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ