Таны НӨАТ-ын буцаалт орохгүй байна уу

НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжиж эхэлсэн. НӨАТ-ын цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем (www.ebarimt.mn)-д 620 409 албан татварч бүртгүүлжээ. Тэднээс 482 600 нь хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан учраас энэ долоо хоногт багтаан буцаалтаа авна. Буцаан олголтод нийт 34.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж байна.
Харин нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137 822 татвар төлөгч байгаа аж. Тэд энэ сарын 15-ны дотор мэдээллээ нягтлан шалгах, засварлах шаардлагатай юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ