Иргэдийн ухамсарыг сэргээх төсөл эхэллээ

БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран “Цэвэр агаар-иргэн миний үүрэг оролцоо” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн байгууллага, дэмжигч иргэд нийлсэн 64 хүн баг болон гэр хороололд агаарын бохирдлын үнэлгээ хийх аж. Ингэхдээ
-Зайлшгүй дэмжлэг үзүүлэх айл өрхүүдийг судалж, дэмжлэг үзүүлэх
-Эрүүл, аюулгүй орчинд амьдрахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
-Иргэд бие биендээ шаардлага, хяналт тавих
-Иргэдийн ухамсарыг сэргээх ажлыг хийнэ.
“Цэвэр агаар-иргэн миний үүрэг оролцоо” төсөл энэ оны хоёр, гуравдугаар сард хэрэгжинэ. Мөн ирэх есдүгээр сараас дахин үргэлжилж, 2018 оны гуравдугаар сар хүртэл явагдаж, дүгнэлтээ гаргах аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ