Сонгино арьсны өнгийг сэргээж, залуужуулдаг

Сонгиноны тусламжтай арьсаа залуухан харагдах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Бага зэргийн буцалсан бүлээн усыг саванд хий.
Алхам №2
Дараа нь усаа зөөлөн алчуурт жингээгээд нүүрээ арчиж, цэвэрлээрэй.
Алхам №3
Дундаж хэмжээтэй тал сонгино байхад хангалттай. Та сонгиноо жижигхэн хэрчээд, шүүсийг нь аяганд хийгээрэй.
Алхам №4
Сонгиноны шүүсээ арьсандаа жигд түрх.
Алхам №5
10 минутын дараа нүүрээ цэвэрлэ. Ингэхдээ нүүр цэвэрлэгч хэрэглээрэй. Энэ арга сонгиноны үнэрийг дарах болно.
Алхам №6
Нүүрээ цэвэрлэсний 1-2 минутын дараа дахин бүлээн усаар нүүрээ угаагаарай.
Алхам №7
Дараа нь хөвөнд тэжээлийн тосоо шингээгээд арьсандаа түрх. Сонгино таны арьсан дээр гарсан элдэв бактерийг устгах бөгөөд хурдан хугацаанд арьсныг өнгийг сэргээж, татдаг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ