Бутаны ханхүү нэг нас хүрлээ

Бутаны эзэн хаан Жигме Кхесар Намгья Вангчукийн гэргий, хатан Жецун Пема жилийн өмнө угсаа залгамжлах ханхүү Жигме Намгуел Вангчукийг төрүүлсэн билээ. Ханхүү өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хорвоод мэндэлсэн юм.
Тэгвэл бутанчууд бяцхан ханхүүдээ зориулан нийслэл хотноо баярын цэнгүүн зохион байгуулж эхэлсэн байна.
Хааны ордны хэвлэлийн алба ханхүүгийн шинэхэн зургийг цахим сайтдаа нийтэлжээ. Ханхүүгийн нэг насны төрсөн өдрийг өнөөдрөөс эхлэн тэмдэглэж эхэлсэн талаар Ордны ахлах мэдэгдсэн байна. Бяцхан ханхүү төрсөн өдрөө олны өмнө гарч магадгүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Хатан, хаан хоёр ийнхүү таван жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан юм. Тэд 10 насны зөрүүтэй бөгөөд 2010 оны тавдугаар сард хуримаа хийжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ