Донецк мужид 15 хүн амиа алджээ

Украины зүүн хязгаарын Донецк хотноо энэ долоо хоногт 15 хүн амиа алдсан талаар тус мужийн оршин суугч хэвлэлийнхэнд мэдээллээ.
Салан тусгаарлагчид болон армийнхан өнөөг хүртэл зөрчилдөж, харилцан гал нээсээр байгаа талаар оршин суугчид баталж байна.
Мөн салан тусгаарлагчид иргэдийг дээрэмдэх, тонох болон айлган сүрдүүлэх нь ихэссэн гэнэ. “Нормандын дөрвөл” холбоо өнгөрсөн онд “Минск 2” гэрээг амжилттай байгуулсан боловч хоёр тал уг гэрээг даган биелүүлэхгүй байгаа юм.
Тус холбоог санаачилсан Германы Канцлер Ангила Меркел өнгөрсөн амралтын өдөр хоёр талыг харилцан буулт хийхийг уриалсан бол НҮБ-ын Аюулгүй зөвлөл Украины зүүн хязгаар дахь мөргөлдөөнөө зогсоохыг салан тусгаарлагчдад урилажээ.
Украины зүүн хязгаарт өнгөрсөн 2014 оны эхээр салан тусгаарлагчид хяналтаа тогтоохыг санаархсанаар тус улсад хямрал эхэлсэн юм. Энэ хугацаанд сөргөлдөөний бүсэд 9700 хүн амиа алдаж, хоёр сая орчим хүн дүрвэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ