“Холливууд”-ын Монгол охин

Холливуудад кино компанитай хамтран ажиллаж буй анхны монгол охин Л.Нямжаргалын ажилласан телевизийн шоу өнөөдөр нээлтээ хийнэ. CBS сувгаар цацагдах уг шоуны хөтлөгчөөр Bill Paxton, Justin Cornwel нар ажиллажээ.
Л.Нямжаргал нь “Колумбиа коллеж Холливууд” -д сурч байхдаа 30 орчим богино хэмжээний кино хийсэн бөгөөд, зураачаар нь ажилласан хоёр кино нь Каннын наадамд сонгогдож байжээ. Оюутны дадлагын ажил хийх шалгалтаа амжилттай өгч “Paramount pictures” компанид дадлага хийх байсан тэрбээр K.G.B films студийн найруулагч Россер Гүүдийн удирдлага дор олон багт ажиллаж байсан аж. Мөн "Сони пикчерс" кино компаний телевизийн цуврал нэвтрүүлгийн координатораар ажиллаж байжээ.
Түүнийн зорилго нь Монгол уран бүтээлчидтэйгээ хамтарч АНУ-д кино хийх гэнэ.
Сонирхуулахад Л.Нямжаргал ирэх гуравдугаар сарын 1- 5 ны өдрүүдэд АНУ-ын Чикаго хотод болох Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн Хоёрдугаар чуулга уулзалтын зочноор оролцох аж. Тус чуулган "Монгол Улсын хөгжлийн гарцыг хамтдаа гаргацгаая!" сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ