Аллахын зарлигыг биелүүлээгүй дайчдынхаа гарыг цавчжээ

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд шинэхэн видео бичлэгээ байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Террористууд уг бичлэгт Аллахын зарлигийг даган биелүүлээгүй 12 дайчныхаа гарыг цавчсан байна.
Гараа алдсан террористуудын дунд 11, 12 настай хоёр хүү байгаа гэнэ. “Тэд эзлэн авсан газар нутагт нь амьдарч буй иргэдийг цаазлахаас татгалзсанаас болж ийнхүү гараа алдацгаасан” хэмээн нэгэн жихади бичлэгийн эхэнд онцолжээ.
Тэрбээр “Тэд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг цаазлахаас татгалзсан. Аллах тэдний үхлийг хүссэн. Харин тэд Аллахын хүслийг биелүүлэхээс татгалзсан” гэсэн байна.
Тус бүлэглэл өнгөрсөн онд бүлэглэлээсээ хулгай хийсэн 30 гаруй дайчныхаа гарыг цавчсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ