Брюс Уиллисийн охин уруулаа томруулжээ

Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис, Деми Мурын том охин Румер Уиллис гоо сайхны хагалгаа хийлгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Румер өнгөрсөн онд “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт оролцож, хоёрдугаар байрт орсон билээ. Уг шоуны дараа тэрбээр эцэг, эхээсээ дутахааргүй алдаршсан юм. Тэгвэл 28 настай Румер урууландаа мэс засал хийлгэсэн байна.
Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо “Dream Midtown” арга хэмжээнд оролцжээ. Энэ үед түүний уруул өмнөхөөсөө том болсон байжээ.
Түүнийг уруулаасаа гадна хэд хэдэн газраа мэс хүргэсэн гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ