Үндэсний сурын холбоо байгуулагдлаа

img

 

Дундговь аймагт үндэсний сур харвадаг, цаашид түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготой харваачид нэгдэн Дундговь аймгийн үндэсний сурын холбоо ТББ-ыг үүсгэн байгууллаа. Тэд анхдугаар хурлаа хийж холбооны дүрмээ баталж тэргүүнээ сонгосон байна. Тэргүүнээр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Дэд тэргүүнээр залуу харваач Х.Анхбаяр, нарийн бичгийн даргаар залуу харваач С.Эрхэмбаатар нарыг мөн найман тэргүүлэгчийг сонгожээ. 

 

Тус холбоо нь сумдад салбартай болох зорилготой бөгөөд Говь-Угтаал суманд анхны салбараа байгуулсан байна.


Одоогоор Дундговь аймагт 20 гаруй насанд хүрэгчид, 10 гаруй хүүхэд үндэсний сурын спортоор хичээллэж буй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ