Монголбанк 25 тонн алт авах зорилт тавьжээ

img

Монголбанк алт олборлогчдод хандан уриалга гаргалаа. Тус уриалгад:

 

 

Алт нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн нэг байдаг. Монгол Улсад мөрдөгдөж буй эрх зүйн орчин таатай болсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ 2014 оноос эхлэн тасралтгүй нэмэгдэж, 2016 онд 18.3 тоннд буюу 702 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн амжилтаар бид өнгөрсөн оноо үдлээ. Үүний үр дүнд гадаад валютын улсын нөөц 2016 оны турш тогтвортой байж, оны эцэст 1.3 тэрбум ам.доллартай тэнцүү байлаа.

 

2017 онд Монголбанк, Засгийн газраас алт олборлолтыг нэмэгдүүлж, Монголбанкны худалдан авах алтны хэмжээг 25 тоннд хүргэх зорилт тавиад байна. Монголбанкнаас уг зорилтыг биелүүлэхэд чиглэсэн шат дараатай дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

 

1. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дотоодын зах зээлээс худалдан авах алтны ханшийг Лондонгийн үнэт металлын биржийн үнэтэй тэнцүү байхаар тогтоосон

2. Засгийн газар, Монголбанкнаас “Алт - 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 

Алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг Монголбанкнаас дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна гэжээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Umnuh jiluuded hamag alt gadagshaa ursaj baisniig zogsoochij chadahgui MAN guai.zevuun novshnuud hamag buruug AN ruu chihne.
2017-02-04
Насаа:
Алтан дээр суусан гуйлагчин биш алтаар урссан баян МОНГОЛ БОЛТУГАЙ.гэж зүтгэх нь сайн байна.
2017-02-03