Г. Ганбаярыг онцгой байдлын албанаас шагналаа

img

Галын аюулаас дөрвөн хүний амь аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа.

 

 

Г.Ганбаяр нь энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа айлын байшинд гал гарч буйг мэдэн, цонхыг нь хагалан дөрвөн хүний амийг нь аварсан байна.

 

 

Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны тус айлд хөл муутай, босч явах боломжгүй хүн байсан бөгөөд тэднийг цонхоор нь гаргаж, эмнэлгийн тусламж дууджээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цэрэг хүн, тэнэг хүн хоёр тэмдгэнд дуртай гэж... Энэ залууд ядаж урам авахаар юм нэмээд бэлэглэчихгүй дээ
2017-02-03
ганбаяр:
нээх хөөрхөн хүүхэд шүү яагаад ийм хөөрхөн юм бэ
2017-02-03