УИХ-ын 22 гишүүний бүрэлдэхүүнтэй лобби бүлэг байгуулагджээ. Тус бүлэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан аж.
Манай улсад 2016 онд 404 мянган жуулчин иржээ. Тэд дотоодын эдийн засагт 312 сая ам.долларын орлого оруулсан байна. цаашид өвөрмөц тогтоцтой газар нутгаа түшиглэн түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын цогцолор байгуулж, жуулчдыг татах шаардлагатай хэмээн үзсэн байна. Ингэснээр аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох бөгөөд үүнд УИХ-ын лобби бүлэг дэмжлэг үзүүлэх юм байна.
В.Бат
Уншиж байна |