“Мөнгөн Улаанбаатар” цасны баяр маргааш болно

img

 

“Мөнгөн Улаанбаатар”  өвлийн спорт наадмын цасны  баярын үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 4-ны бямба гаригт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй 7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт тус тус үйлчилнэ.

 

Тайлбар: Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн унаагаар зорчих болно. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бид УТААГҮЙ ЭКО-БИО ТҮЛШ хийдэг. Үнэндээ, бидний :
Бид УТААГҮЙ ЭКО-БИО ТҮЛШ хийдэг. Үнэндээ, бидний бизнесс мэт боловч, хүнийхээ төлөө, нийгмийнхээ төлөө гэсэн сэтгэлийг төрийн аль ч шатанд гутаан доромжилж байна. Нийслэлийн захиргаанаас бол утаатай юугаараа яааж тэмцэх гээд байгааг нь асуумаар байна. Даанч хариулах хүн олддогүй юм шүү. УТАА бол ЖИНХЭНЭ БИЗНЕСС мөн гэдгийг биеэрээ мэдэрлээ
2017-02-03