“Эрүүл энхийн мянган жаргалан” аян зорилгодоо хүрлээ

“1000 хүүхэд 1000 бэлэг” ТББ-аас “Эрүүл энхийн мянган жаргалан” уриатай аяныг өнгөрсөн оны 11 дүгээр сараас өрнүүлж эхэлсэн. Тус байгууллага Дундговь аймгийн Баянжаргалан сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин авч өгөх зорилгоор аяныг эхлүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр аян зорилгодоо хүрч, Дундговь аймгийн Баянжаргалан сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.
Эрүүл энхийн мянган жаргалан” уриан дор явагдаж байгаа сайн үйлсын аянд ТЭСО групп, “Грийн сити” ХХК, “Түмэн шувуут” ХХК, Отгонтэнгэр их сургууль, Барилгын хөгжлийн төв, “Хөх автобус” ХХК зэрэг байгууллага, хувь хүн нэгджээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ