Камерон Диаз: Гоо сайхны хагалгаанд орохыг хүсэхгүй байна

Жүжигчин Камерон Диаз “Women's Health”сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Хуримаа хийгээд нэлээн хугацаа өнгөрлөө. Айлын эзэгтэй, эхнэр байх ямар байна даа?
-Төсөөлж байснаас жоохон өөр байна. Гэхдээ муу биш. Өнгөрсөн хугацаанд миний амьдрал баяр, гуниг ээлжилдэг байсан. Харин хуримаа хийснээс хойш үргэлж баяртай байх болсон.
-Бенжи Мадден бол бүсгүйчүүдийн дунд тун алдартай. Энэ бүхэн танд дарамт болдог уу?
-Үгүй. Энэ залуу бол минийх. Өөр хэнийх ч биш. Бидний сэтгэл хөрөөгүй цагт аз жаргал үргэлжилсээр байх болно.
-Та хоёрын харилцааны манлайлагч хэн бэ. Гэрлэхэд хүргэсэн тэр зүйлийнхээ талаар сонирхуулаач. Та хоёрын харилцаа олон нийтээс тун нууцлаг байдаг?
-Аль аль нь оролцоотой байсан. Бид нэг нэгнээ их эртнээс таньдаг байсан. Надад таалагддаг байсан учир би эхэлж уулзах санал гаргаж байсан. Анхны уулзалтаас л энэ залууг алдах ёсгүй гэдгийг ойлгосон.
-Хуримаа бусдаас нууцлах ямар хэрэг байв. Олны анхаарлыг татахыг тийм ч их хүсээгүй гэж үү?
-Мэдэхгүй юм. Зүгээр л энгийн, үнэхээр энгийн байхыг хүссэн.
-Зарим бүсгүйчүүд толинд харахгүйгээр гадагшаа ч гарж чаддаггүй гэсэн?
-Мэдэхгүй ээ, өөрийнхөө өөг харах тийм ч сайхан биш. Би усанд ороод л салон руу явдаг болсон. Нүүрээ будсаны дараа л толинд харах болсон.
-Хөгшрөлт гэх үг зүгээр л таныг сэтгэл гутралд автуулж байгаа бус уу?
-Тийм байж магадгүй л юм. Гэхдээ би өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн удирдахаа сайн мэддэг.
-Гоо сайхны хагалгааны ачаар олон бүсгүй өөрт нь тулгамдаж буй асуудлаа эвтэйхэн шийдэж байна?
-Би өмнө нь хэлж байсан. Гоо сайхны хагалгаанд орохыг хүсэхгүй байна. Энэ надад тийм ч сонин биш. Мэдэхийг ч хүсэхгүй. Жаахан юм мэднэ л дээ. Миний бодлоор, мэс засал хэвийн сэтгэх боломжийг ч алдагдуулдаг байх. Толинд харахад огт өөр хүн зогсож байгаа юм чинь. Эрүүл мэндэд ч муу нөлөөтэй. Тэгээд 50 гараад ирэхээрээ хаягдсан тоглоом шиг болохоо тэд мэдэхгүй байгаа. Ажиглаад байхаар нэг мэс засал хийлгэчихдэг, тэр нь нөгөөд муугаар нөлөөлнө. Тэрнийгээ засна.
-Хүүхдийн тухай?
-Мэдэхгүй юм.
-Яагаад мэдэхгүй гэж. Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа гэж үү?
-Хүсэхгүй байна гэж шууд хэлмээргүй байна. Гэхдээ яг одоо жирэмсэн болно гэж хэлж чадахгүй.
-Таны нөхөр хүүхдийн тухай ямар бодолтой байгаа вэ?
-Надтай адилхан бодолтой гэж итгэж байна. Хэдий бид бурхны өмнө гэр бүл болохоо андгайлсан ч нэг бодолтой байна гэж амлаагүй. /инээв/ Тиймээ, нөхрөө хүүхдийн талаар ямар бодолтой байгааг сайн мэдэхгүй байна.
-Хэрвээ таны нөхөр хүүхэдтэй болохыг хүсвэл?
-Дэмжих болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ