Томуугийн халдвар нэмэгджээ

Сэрүүний улиралд болж байгаатай холбоотойгоор томуу томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна.
Тодруулбал Улсын хэмжээнд амбулаторид хандаж үйлчлүүлэгсдийн 4.5%, Улаабаатар хотод эмнэлгээр үйлчлүүлэгсдийн 5.2% нь томуу томуу төст өвчтэй гэж бүртгэгджээ.
Энэ нь өмнөх долоо хоногоос 0.7-1.1%-иар өссөн байна. ТТӨ-тэй гэж оношлогдсон хүмүүсийн 88.7% нь 15 хүртлэх насны хүүхдүүд байна. Түргэн тусламжийн дуудлагын 39.9%-ийг ТТӨ-ий дуудлага эзлэж байна.
Аймгуудын дунджаар эмнэлгийн амбулаториор үйлчлүүлэгсдийн 3.9 %нь ТТӨ-тэй гэж мэдээлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 0.4%-иар нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ