Ш.Доржсүрэн “Шилдэг найруулагч” болжээ

Энэтхэг улсын Мумбай хотноо “NMIFF” олон улсын кино наадам өчигдөр /2017.02.03/ болж, шилдгүүдээ тодруулжээ.
Наадмын эхний шатны шалгаруулалтад 45 орны 503 кино нэр дэвшсэн. Үүнээс “Доз плас” энтертайментийн бүтээл “Элэг нэгтэн” монголын уран сайхны кино шилдэг долоон киноны нэгээр нэрлэгдээд байсан.
Уг кино наадмын сүүлийн шалгаруулалтаар киноны ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн “Шилдэг гадаад найруулагч” шагналыг хүртжээ.
Ш.Доржсүрэн ар гэрийн шалтгаанаар шагналаа өөрийн биеэр очиж аваагүй. Тиймээс түүний гэргий А.Мөнгөнзулд шагналыг нь гардуулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ