Геронтологийн төвийн төсөв хаачив

img

Чанаргүй хоол хүнс агаарын бохирдол, эмнэлэгийн хүрэлцээгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхэд хөгшчүүл эрүүл мэндээрээ хамгийн их хохирч байна. Харамсалтай нь үүнийг бүх хүн ойлгож мэдэрч байгаа хэдий ч асуудал шийдэгдэхгүй, харин ч даамжирсаар өнөөдрийг хүрлээ. Үндсэндээ хүүхэдтэй хөгшин настай эцэг эхтэй хүн бүр тэднийхээ эрүүл мэндэд санаа зовниж сэтгэл түгшин амьдарч байна. Аль ч эмнэлэгийн хаалгыг татсан эмгэнэлтэй дүр зураг угтаж байгаа нь бодит үнэн. Үүний нэг жишээ нь Геронтологийн төв.

 

                  

        

Бидний нэрлэж заншсанаар 100 айлд байрлах тус төв хуучин эрүүл мэндийн хоёрдугаар төвийн байранд 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй. Ахмадуудад амбулоторийн бүх төрлийн үйлчилгээг харьяалалгүй үзүүлдэг зөвлөгөө мэдээллээр хангадаг ганц газар нь. Гэтэл барилга нь хэзээ мөдгүй нурахдаа тулсан.  Эмнэлэг дотоод нөөц бололцоо ашиглан ахмадуудад үйлчилгээ үзүүлж байгаа ч байрны асуудал олон жилийн турш “өвчин” болсоор байгааг эмнэлгийн удирдлагууд учирладаг.

 

Уг нь эмнэлгийн барилгын төсөв шийдэгджээ. Богино хугацаанд баригдаж дуусах боломжтой гэсэн үг. Гэвч  эрүүл мэндийн салбарын өндөр албан тушаалтнууд хүнд суртлаас үүдэж, өнөөдөр ч царцанги байна.

 

 Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга У.Мягмарсүрэн нь шинээр томилогдож иржээ. Шинэ арга “Ажлаа судалж байна, МЭДЭХГҮЙ БАЙНА” гэсэн хариуг өгсөөр багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Үүнээс үүдэж, 50 хувийн гүйцэтгэлтэй энэ барилга тоногдох, эзэнгүйдэхдээ тулаад байна.

 

Тиймээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Төсөв хөрөнгийг ойрын хугацаанд шийдэж, салбарын яам өндөр настнуудыг орхидоггүй гэдгийг харуулах хэрэгтэй байна. Өвөө, эмээ нар эмнэлгээ хүлээсээр л буй.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Haachdii...hulgaich darga nar l idchihgui yu, oilgomjtoi yumig yugii ni asuusii.....
2017-02-04