Г.Ариунбаатарт хүндэтгэл үзүүлэв

МУГЖ Г.Ариунбаатарыг Төв аймгийн удирдлагууд хүлээн авч, баяр хүргэжээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарт төрийн дээр шагнал “Чингис хаан” одон гардуулсан билээ.
Түүний энэхүү амжилтад баяр хүргэж, Төв аймгийн нутгийн удирдлагууд болон ард иргэд хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ