Румынчууд авлигачдыг өршөөснийг эсэргүүцлээ

Румыны нийслэл Бухарест хотноо энэ амралтын өдөр олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал дахин зохион байгууллаа.
Ийнхүү жагсагчид долоо хоногийн хугацаанд тав дахь удаагаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
Хэдхэн хоногийн өмнө Засгийн газар авлигын хэргээр шүүхээс ял сонссон, хуучин төрийн өндөр алба хашиж байсан хүмүүст өршөөл үзүүлэхээр шийдснээс болж, иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулжээ.
Бухарест хотноо болсон өчигдрийн жагсаалд нэг сая хүн нэгдсэн байна. Жагсагчид “Ард түмнийг мөлжиж буй авлигачдыг бүү өршөө” гэх лоозон барьцгааж, буруу шийдвэр гаргасан Засгийн газраа огцрохыг шаарджээ. Мөн оюутан, залуус гартаа лаа барьцгааж “Бид эрүүл нийгмийг хүсч байна” хэмээсэн байна.
1990 оноос хойш Румынд сая хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаагүй талаар орон нутгийн хэвлэлийнхэн уламжлав. Уг жагсаалд улстөр, урлаг, спортын алдартнууд нэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ