K WINE-ийг өндөр зэрэглэлийн ресторанууд сонгож байна

Өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн K WINE брэнд бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас биднийг зорин ирсэн 6 төрлийн дарс юм.
Монголын дарсны зах зээлд шинээр нэвтэрч буй K WINE брэнд нь өөрийн нэрийн дэлгүүр болон хүргэлт, өндөр зэрэглэлийн ресторан гэсэн үндсэн 3 сувгаар дарсанд дурлагсдад хүрэх юм.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн K WINE брэнд өндөр зэрэглэлийн ресторануудтай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл та бүхэн K WINE брэндийн 6 төрлийн дарсыг СӨҮЛ ресторан, MONET, SILK ROAD, MEXIKHAN, GANDAN VIEW гэсэн 5 ресторанд тухлан шимэх боломжтой болж байна.
Тун удахгүй K WINE брэндийн хүргэлтийн үйлчилгээ эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ