Террорист болохын тулд сургуулиасаа зугтаажээ

img

 

Суданы Хартум хотын “The University of Medical Sciences and Technology” их сургуульд сурдаг Британийн иргэн Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элсэхийн тулд дотуур байрнаасаа оргосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг мэдээллийг Британийн Тагнуулын байгууллагаас баталж, оюутан залууг хэрхэн террористуудтай холбоо тогтоосон болохыг тогтоохоор ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.

 

Тарик Хассан гэх 22 настай залуу 2014 оны есдүгээр сард Суданд иржээ. Залуугийн гэр бүл Британийн иргэншилтэй бөгөөд Лондон хотноо амьдардаг гэнэ.

 

Хассан өнгөрсөн оноос өөрийн инстаграм, твиттер хуудастаа исламын улсын талаарх мэдээллийг оруулах болжээ. Тэрбээр мөн энэ оны эхээр твиттер хуудастаа “Би Аллахын ариун дайчин болмоор байна” хэмээн жиргэсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
НОХОЙ ШИГ БУУД
2017-02-07