Намын даалгавраар МСБХ-г татан буулгалаа

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ. Тэд 2016 онд монголын сагсчид түүхэн амжилт үзүүлсэн гэдгийг онцлоод МСБХ-г татан буулгах шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар Монголын сагсан бөмбөгийн холбооны бүртгэлийг хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон албан бичигт “Монголын сагсан бөмбөгийн холбоо” төрийн бус  байгууллагын мэдээлэлд 2016 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулан тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь Хяналтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул хүчингүй болгосугай” хэмээн тодотгосон байна.

 

Энэхүү шийдвэрийн талаар МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “Энэ тушаалыг иргэн Б.Оргил гэдэг хүний гаргасан албан бичигт үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү гаргасан. Юуг шалгаж, юунд үндэслэн МСБХ-г татан буулгаж байгаа талаараа бидэнд тайлбарлаагүй. Тэгэхээр энэ бол намын даалгавараар хийгдэж байгаа ажил гэж бид харж байна. Бүх агентлагийн даргын суудалд МАН-ынхан байгаа. Тэгэхээр энэ бусармаг үйлдлийг МАН-тай холбохоос өөр эрхзүйн үндэслэл алга. Тиймээс ч МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар гэх залуу МСБХ-ны ерөнхийлөгч болохоор зүтгэж аав нь ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүүд намын даалгавар өгч ямар ч үндэслэлгүйгээр МСБХ-ны бүртгэлийг хүчингүй болгох тухай тушаал гаргуулсан. Би 50 гаруй жил хөлстэй зааланд ажилласан. Энэ хугацаанд Р.Содхүү гэдэг хүн зааланд орж ирээд сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө хэн, юу хийж байгааг анзаарч, хараагүй. Тэгэхээр энэ бол цэвэр намын даалгавар. М.Энхболдын хүү Э.Анар МСБХ-г авах гэж улайрч байгаа нь ил тод болсон” хэмээн ярилаа.

 

МСБХ-ны удирдлагууд Оюуны өмч улсын бүртгэлийн газрын даргын гаргасан эл шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Улсын шүүгч н.Мөнхзул уг хэргийг хянаж буй ажээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ODOO TATAN BUUH TSAG NI BOLSON ERDENII EVEEL DOR OLON JIL BOLLOO BOLOO YUM BISHUU
2017-02-10
зүгээр дээ л гэхээс:
Одоо яарав дээ та нарын сонгосон хүмүүс ажлаа хийж байна даа өөр хэлэх үг алга
2017-02-06
Зочин:
яасан даварцан хүү вэ? юу ч чадахгүй байж том санаатай.Энэ эрхийг н буцааж олгож сэргээх хэрэгтэй, Одоо сагс маш гое хөгжиж байгаа спорт оо,Энхболд хүүгийн хээ саврийг тат??????,Энэ хүү ч цаашаа санаатай л байгаа шүү дээ, эцгээ дууриасан хог ве????????
2017-02-06
Зочин:
яасан даварцан хүү вэ? юу ч чадахгүй байж том санаатай.Энэ эрхийг н буцааж олгож сэргээх хэрэгтэй, Одоо сагс маш гое хөгжиж байгаа спорт оо,Энхболд хүүгийн хээ саврийг тат??????,Энэ хүү ч цаашаа санаатай л байгаа шүү дээ, эцгээ дууриасан хог ве????????
2017-02-06
tulgaa zailaa:
MNBA tulga erden 2n gachin llruud odoo zailj dald or dandaa gachin ym hj yarij yavhin
2017-02-06
Зочин:
Одоо зүгээр хөгжиж байгаа спорын байгууллагаар тоглож эхлэх нь үү?Энэ Миеэ гэгч цус холилдсон нөхөр Монголыг самарч дуусах болоогүй юу???
2017-02-06
Ман-ыг ахиж битгий сонго.:
Газрын луйварчин Миеэгомбын Энхболд пизда үхэж далд ороосой. Хогийн лалар.
2017-02-06
Зочин:
М.ЭНхболд гэж нөхөр яагаад өдий болтол амьд байгаа юм болдоо.
2017-02-06