Д.Болд “Монгол тулгатны зуун эрхэм”-д оролцжээ

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Херо” энтертайментаас бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцжээ.
Уг нэвтрүүлэгт, улстөр, урлаг соёлын алдартнууд оролцдог. Нэвтрүүлгийн ээлжит дугаарт Өвөрмонголын алдарт хуурч Чи Булаг оролцжээ. Тэрбээр өөрийн багш, Зууны манлай Алдарт хуурч Ардын жүжигчин Төрийн шагналт Г.Жамъянгийн тухай сонирхолтой түүх хуучилсан аж.
Тус нэвтрүүлэгт Төрийн соёрхолт, дуучин Д.Болд оролцож өвөөгийнхөө тухай хуучилсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ