Т.Даваасүрэн агсны гэр бүлийнхэн унаатай боллоо

Т.Даваасүрэн агсны хөлөглөдөг автомашиныг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Одоогоос хоёр жилийн өмнө "Хэн нэгэн” иргэний хөрөг нэвтрүүлэгт оролцсон таван хүүхдийн эцэг, таксины жолооч Т.Даваасүрэн гэх залууг олон нийт "Мундаг аав" хэмээн нэрлээд байсан билээ. Гэвч тэрбээр зуурдаар бурханы оронд одсон.
Тэрбээр “Улаанбаатар такси Транспорт сервис” ХХК-д ажилладаг байсан. Түүний унаж, ашигладаг байсан 1224 УНМ улсын дугаартай “Элентра” маркийн автомашиныг тус компанийн удирдлагууд гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Дашрамд дурьдахад түүний гэргий Д.Амаржаргал гэгээн дурсгалд зориулан уран сайхны кино бүтээх санаачлагыг гаргаж “Сайн аав” хэмээх уран сайхны киног бүтээсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ