Нийслэлд 13 хэм хүйтэн байна
2017-02-07

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

7-нд говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.

 

2017 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн болон говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойнооссекундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус,Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.12-14 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин