“Говийн гайхамшигт зургаа”-г хамгаалах унаатай боллоо

img

Говийн их дархан цаазат газрыг хамгаалах санд автомашин гардуулан өглөө. “Говийн гайхамшигт зургаа” буюу хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлт, бөхөн зэрэг ховордсон амьтдыг хамгаалах зориулан гурван машиныг иж бүрэн засварлан хүлээлгэн өгөв.

 

Гэрэл зургуудыг MPA.MN


Энэ төслийг Монгол бартаат замын авто спортын холбооноос санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд 30 сая төгрөгийг өөрсдийн хандиваар босгож, 18 авто клубын 140 гаруй засварчин УАЗ -469, УАЗ- Фургон, ландкруйзер машиныг засварлаж, замын анхааруулах 100 тэмдэглэгээг өөрсдийн гараар бүтээн, ийн хүлээлгэн өглөө.


Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг нь байгалийн мужлалаар Төв Азийн өндөрлөг тал, хотгор, уулт их мужийн Алтайн өвөр говийн бэлэрхэг уул, тал, хотгорын мужийн Алтайн өвөр говийн баруун хэсгийн хэт гандуу цөлийн дэд мужид багтдаг. Тус муж нь 8821516 га талбайтай бөгөөд түүний 54.5 хувийг тус дархан газар эзэлдэг. 



Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох говийн баавгай-мазаалай, хавтгай тэмээ, хулан адуу, хар сүүлт, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн болоод жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийг 1975 онд улсын тусгай хамгаалалтад авч Говийн их дархан цаазат газрыг анх байгуулсан ба дэлхий дахины ач холбогдлыг нь харгалзан 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sain uils delgereh boltugai:
saian b na zaluusdaa bayr hurgey Dahin dahin iim sanaachlaguudiig gargaj busdiigaa urialan duudaj baigaarai !!
2017-02-07