Николас Кейжийн хүү осол гаргажээ

Холливуудын нэрт жүжигчин Николас Кейжийн хүү Уэстон Кейж энэ амралтын өдөр осол гаргаад, хэргийн газраас зугтаасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр машиныхаа жолоог алдаж, урдаа байсан мод болон айлуудын шуудангийн хайрцгуудыг дайрчээ. Цагдаагийн ажилчдыг ирэхээс өмнө тэрбээр хэргийн газраас зугтаажээ.
Цагдаагийнхан шуурхай ажиллаж түүнийг баривчилсан гэнэ. Уэстон эсэргүүцэл үзүүлсэн учир түүнийг гавлаж, ойролцоох цагдаагийн байр руу авч явсан байна.
Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа найз бүсгүйгээ зодсон хэргээр цагдаагийнханд баригдаж байжээ. Өдгөө 26 настай Уэстон хоёр жилийн өмнө архи болон хар тамхины эмчилгээ хийлгэж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ