Обамагийн охин цагийн ажил хийх болжээ

img

 

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн ууган охин Малиа Обама саяхнаас цагийн ажил хийх болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр “Weinstein” кино компанид дагалдан хийж байгаа гэнэ. Малиа өнгөрсөн сарын 30-наас эхлэн тус компанид дагалдан хийхээр болжээ.

 

Обамагийн охин кино найруулагч болохыг мөрөөддөг бөгөөд өмнө нь “HBО” сувагт дагалдан хийж, “Girls” цувралд ажиллаж байжээ. Тэрбээр ирэх есдүгээр сард Харвардын их сургуульд элсэн орох бөгөөд тэр хүртэл “Weinstein Company”-д дагалдан хийхээр болжээ.

 

“Weinstein” компанийг 2005 онд Боб, Харви Уйнштейн нар үүсгэн байгуулсан юм. Энэ хугацаанд тус компани  “The King's Speech”, “The Artist”, “Shakespeare In Love”, “Silver Linings Playbook”, “Django Unchained”,  “Good Will Hunting” зэрэг алдартай уран бүтээлийг туурвисан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manai ebigiin ohin:
kkk manai huzuugui yum l bol amerik gedeg deee odoo ohiin ni zochin buuzand tsagiin ajil hiih bh daaa
2017-02-07