Шатахуун импортлогчид төрийг үл тоов уу

img

ШӨХТГ-аас шатахууны үнээ нэмээд буй "Шунхлай Трейдинг”, "Магнай трейд", "Петростар", "НИК" компаниудад мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд шатахууны жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдлээ өнөөдрийн дотор зогсоож, өмнөх үнээр борлуулахыг шаардсан байна. 

 

 

Тус газраас импортлогч компаниуд шатахууны үнийг гэнэт нэмсэн нь төрийн бодлого зохицуулалтыг үл тоосон, ёсзүй үйлдэл хэмээн үзжээ. Мөн энэ нь тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. 

 

Компаниуд жижиглэнгийн үнээ нэмэхдээ холбогдох байгууллага, Засгийн газартай зөвшилцөх ёстой байсан хэмээн ШӨХТГ үзэж байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yun tur vee bdiimuu:
kk ene shatahuun oruulj irdeg humuusiig chini l tur gedeg biz dee
2017-02-07
Зочин:
Магнайгийн үеийн хэдэн тэрбумынх нь торгуулийг нөхөн төлүүл Петровисийнхноор
2017-02-07
Зочин:
Өөрсдөө төр барьж бгаа юм биш үү
2017-02-07