Абе Вашингтонд айлчилж, Трамптай уулзана

img

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абе ирэх бямба гаригт АНУ-ын Вашингтон хотноо айлчлахаар болжээ. Тэрбээр айлчлалынхаа эхэнд Цагаан ордонд зочилж, тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамптай уулзах гэнэ.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын тангарагаа саяхан өргөөд буй  Рекс Тиллерсон, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида нар өчигдөр утсаар ярилцаж, удирдагчийн уулзалтыг товлосон талаар “NHK” агентлаг мэдээллээ.

 

Перу улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) уулзалт зохион байгуулагдсан юм. Уг уулзалтын үеэр Трамп, Абе нар уулзсан билээ. Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад Абетэй хамгийн эхэнд уулзсан аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ