Б.Ану-Үжинг дэмжигчид эсэргүүцэл илэрхийлжээ

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolian next top model” шоу нэвтрүүлэг “Боловсрол суваг” телевизээр цацагдаж эхлээд байна.
Тус шоуны нэвтрүүлгийн оролцогч Б.Ану-Үжин хасагдсан нь олон нийтийн анхаарлыг татаж, түүнийг дэмжигчид фэйсбүүк групп нээн эсэргүүцэл илэрхийлж эхэлжээ. Тухайлбал Б.Ану-Үжингийн дэмжигчид “Ану-Үжинг дэмжигдчийн холбоо" / https://www.facebook.com/, “Ану үжинг дэмжигчид” / https://www.facebook.com/anu.ujin.fans/ зэрэг фэйсбүүк хуудсыг нээжээ. Тус хуудсаар дамжуулан “Эргэж оруултал нь түүнийг лайк, шэйрээр булаад өг! Тэр шилдэг нь шүү. Түүнийг нэвтрүүлэгт буцааж оруултал нь дэмжицгээе” хэмээн уриалсан байна.
Мөн шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Ану-Үжин өөрийн албан ёсны фэйж хуудсыг / https://www.facebook.com/AnuUjinOfficial/ нээжээ. Уг хуудсаар дамжуулан “Юуны өмнө тэмцээний туршид намайг дэмжиж байсан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Та бүхний минь дэмжлэг Би гэх тодотголтой хүнийг бий болгосон юм шүү. Маш олон олон зүйл сурлаа, маш олон зүйл ухаарлаа. Мөн мөрөөдлийн минь тэмцээнийг зохион байгуулсан EDU TV -ийн хамт олонд үнэхээр их баярлалаа. Миний ирээдүйд маш олон зүйлийг нээж өглөө.Би шантрахгүйээ, улам хичээж, их зүйлийг бий болгоно гэсэн зорилго бий. Энэ бол миний хувьд эхлэл” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Тэрбээр “Ирээдүй” цогцолбор сургуулийн ахлах ангид суралцдаг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ