Зуунмод-Улаанбаатар чиглэлийн автобусны зогсоол өөрчлөгдлөө

Төв аймгийн Засаг даргын захирамжаар “Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” сэдэвт аян зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд Зуунмод – Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар 1804 иргэнээс санал асуулга авч ажиллажээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 90,3 хувь нь Улаанбаатар дахь эцсийн буудлыг хотын төвд ойр байлгах талаар саналаа өгсөн байна.
Иргэдийн санал асуулгын дүнг нэгтгэн эцсийн зогсоолыг “Мишээл экспо төв” маршрутыг Хан- уул дүүргийн “Ажилчны соёлын төв”- ийн буудал” хүртэл явуулахаар шийдвэр гарлаа.
Зуунмод – Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн шинээр батлагдсан маршрутаыг энэ сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ