Ууцны үнэ нэмэгдэж, 130-500 мянгад хүрчээ

img

 

Цагаан сар хэдий хүйтэн жиндүү цагт болдог ч айсуй хаврын анхны дохиог бидэнд авчирдгаараа сайхан. Юм бүхнийг цагаанаар тодотгох энэ баярыг идээ будаа элбэг, өмсөж зүүхээр бүтэн угтах гэж хэн хүнгүй л эртнээс бэлддэг.  Баярт бэлтгэсэн хүмүүсийн цуваатай хөл нийлүүлж “Хүчит шонхор” захаас ууц, үхрийн өвчүү, махны  үнэ ханшийг сонирхлоо.

 

Ууцны үнэ өсчээ

 

 

“Хүчит шонхор” захын хашаан дотор хоёр эгнээ болж зогссон “Портер” машинуудын тэвшин дээр хөдөөгийн малчид ууц зарна. Харин захын нөгөө хэсгийн агуулахад махны ченжүүд ууц, өвчүүгээ зарах аж.

 

Ууц том жижгээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй байх юм. Дунджаар 130-500 мянга. Өнгөрсөн жилийн өдийд мөн ууцны үнэ судлахаар тус захыг зориход дунджаар 80-250 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин өнөө жил 130-500 мянган төгрөг болж ууцны үнэ өсчээ. Том сүүлтэй, 40 гаруй килограмм жинтэй тарган ууц 300-500 мянган төгрөг дундаж нь 160-200 мянган төгрөг. Харин 20 килограммаас доош жинтэй туранхай гулууз махны үнэ 130-160 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Эндхийн худалдаачдын ярьж буйгаар, иргэд аль болох цэвэрхэн бэлтгэсэн хэлбэр сайтай, том сүүлтэй ууцыг сонгож авдаг гэнэ. Харин энэ жилийн хувьд голдуу 160-200 мянган төгрөгийн үнэтэй буюу дундаж хэмжээтэй хонины ууц сонирхож байв. Том сүүлтэй, тарган ууцны үнийг сонирхсон нэгэн нь толгой сэгсэрч харагдана.

 

Сүүлийн жилүүдэд махны ченжүүдийн гар дамжуулалгүй хөдөөний малчид өөрсдөө ирж ууц, махаа зарж, борлуулах нь ихэсчээ. Өнөө жил Дундговь аймгийн малчид ихэвчлэн ууц борлуулж байна. Тус аймгийн Эрдэнэдалай сумын  малчин, бэлтгэж, боловсруулсан ууцаа 130-350 мянган төгрөгөөр үнэлжээ. Ууцны хамгийн хямд буюу 130 мянган төгрөгийн үнэтэй нь 20-25 килограммтай. Харин 350 мянган төгрөгийн ууц нь 48-50 килограмм хүрдэг аж. Тэрбээр сар шинийн баяр дөхсөн энэ үеэр 3 жил дараалан ууц зарж, борлуулж буй  гэнэ. Өнөө жил худалдан авалт тааруухан байгааг хэлж байлаа.

 

 

Харин Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин ууцаа 160-400 мянган төгрөгөөр худалдан борлуулж байна. Түүний 160 мянган төгрөгийн ууц нь бага хонь, харин 400 мянган төгрөгийн үнэтэй нь шүдлэн, хязаалан хониных аж. Хамгийн үнэтэй ууц нь 40 килограммтай буюу нас бие гүйцсэн эр хониных гэнэ.

 

“Хүчит шонхор” захад өдөржин зогсоход талбайн түрээс 35 мянган төгрөг  төлдөг бөгөөд өдөрт 5-6 ууц борлуулж дөнгөдөг аж. Гэвч борлуулалт муу байгааг малчид учирлаж байлаа.

 

Үхрийн өвчүү килограмм нь 5500-6500 төгрөгийн үнэтэй байна

 

Зарим айл ууцны оронд үхрийн өвчүүг тавьдаг. Үхрийн өвчүү килограмм нь 5500-6500 төгрөгийн үнэтэй байна. Нэг өвчүү 20 гаруй килограммтай бөгөөд нийтдээ 120 мянган төгрөгийн үнэтэй аж. Дунджаар 15-30 килограммтай гэж бодоход багавтар өвчүү 90 мянга, 30 килограммтай өвчүү 180 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм.

 

 

Мөн цагаан сараар бууз, банш хийх цул мах үнэд орох нь бий. Махны жижиглэнгийн лангуун дээр  хонины нэг килограмм цул мах 5200, үхрийн мах 6000-6600, адууных 3000-4800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин ямаа, тэмээний махыг,  4300 төгрөгийн ижил үнээр худалдаалж байлаа. Лангууны худалдаачид сүүлийн жилүүдэд иргэд дан үхрийн махаар бууз хийж хүч хүрэхээ байгаад тэмээ, ямааны мах хольж бууз хийх нь ихэссэн. Тиймээс ч тэмээ, ямааны мах борлуулалт сайтай байгааг хэлж байлаа.

 

Дараа нь үхрийн гуяны үнэ сонирхлоо. Үхрийн гуя 17-35 килограммтай аж.  Саяхан бэлтгэсэн үхрийн шинэ гуяны  нэг килограмм мах нь 6500-7000 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин намрын хөлдүү гуяны  мах 6000-6500 төгрөгийн үнэтэй байлаа. Томоохон үхрийн гуя аваад баярын буузаа бэлтгэе гэвэл дунджаар 227 мянган төгрөг болох нь ээ. Тус лангууны худалдагч борлуулалт муу, иргэдийн худалдан авах чадвар мууу байгааг хэлсэн юм.

 

 

 

Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх гэсэндээ ахмадууд тэтгэврийн зээлийг их хэмжээгээр авах нь бий. Өндөр настан Ц.Гунаажав гуай гэхэд 1 сая төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Зээл авсан хэдэн төгрөгөөрөө буузны мах, ууц, өвчүүгээ бэлтгэхээр “Хүчит шонхор” захыг зорьж иржээ. Тэрбээр “Эмээд нь их олон хүн ирж золгодог учраас ахуйхан бууз, банш базаах санаатай хүүтэйгээ явна. Махны үнэ нэмэгдсэн байна. Ууц ч бас үнэтэй л санагдах юм. Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө бэлэгээ базаагаад мөн буузны махаа авчихаж дөнгөх болов уу гэж төлөвлөж байгаа” хэмээн ярилаа.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-08