Язгуур урлагийн гайхамшгийг сурталчилна

Монгол язгуур урлагийн гайхамшгийг олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий “Эх ундарга” ардын урлагийн их наадам болох гэж байна.
Энэхүү наадмыг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачилгаар 2012 оноос хойш Монгол түмний их баяр Цагаан сарын өмнө жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Наадамд ардын урлагыг олон улсад сурталчилж буй “Хөсөгтөн”, “Жонон”, “Их Монгол”, “Хэмнэл”, “Нүүдэлчид”, “Домог” зэрэг хамтлаг оролцоно. Мөн 21 лимбэчин, товшуур бүжигчин, уртын дууч, хөөмэйч зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцох юм.
Наадмын Ерөнхий найруулагчаар Монгол Улсын төрийн соёрхолт, МУСГЗ Д.Сосорбарам, хөгжмийн зохиолчоор “Хөсөгтөн” хамтлагын ахлагч Д.Ариунболд нар ажиллаж байна.
Үндэсний язгуур урлагаа гадаадад сурталчлах зорилгоор “Эх ундарга” наадмын видео бичлэгийг хилийн чанадад борлуулдаг байна. Тиймээс наадмыг үзэхээр зорьж буй иргэдийг үндэсний хувцсаар гоёхыг зохион байгуулагчдын зүгээс уриалав.
Тоглолт энэ сарын 17-19-нд 19.00 цагт МҮЭСТО-нд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ