Дээд шүүхийн байрны гадна дэлбэрэлт болжээ
2017-02-08

 

Афганистаны Кабул хотноо байрлах Дээд шүүхийн байрны гадна террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг халдлагын улмаас 20 хүн амиа алдаж, 41 хүн бэртсэн хэмээн Цагдаагийн газраас уламжлав.

 

Амиа алдагсад бүгдээрээ энгийн иргэд гэнэ. Амиа золиослогч этгээд шүүхийн байрны гадна тэсрэх бөмбөг ачсан суудлын тэрэг дэлбэлджээ.

 

Энэхүү халдлагын хариуцлагыг алан хядах “Талибан” бүлэглэл захиалсан болохоо илэрхийлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Афганистаны gedgee bichij boldgum baihda
2017-02-08