Монгол тогоочид зургаан медаль хүртжээ

Монголын мастер тогоочдын холбооны гишүүд Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн мастер тогооч” тэмцээнээс зургаан медаль хүртжээ.
Тэмцээнд 30 гаруй орны 2000 гаруй мастер тогооч оролцсон байна. Манай тогоочид Ази хоолны төрөлд нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, модерн төрлөөр гурван мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Тэмцээнд улсаа төлөөлөн дэлхийн тогооч нарын холбооны гишүүн шүүгч, Монголын тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар, мастер тогооч Ж.Отгонпүрэв, Б.Баттулга, Ц.Мэнджаргал нар оролцсон байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ