“ТУ-154” онгоц нисгэгчийн буруугаас болж осолджээ

img

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд Сирийн Латакиа муж руу хөөрч байхдаа Хар тэнгист осолдсон юм.

 

Ослын улмаас тус онгоцонд зорчиж явсан 92 хүн харамсалтайгаар амиа алджээ. Амиа алдагсдын ихэнх нь ОХУ-ын Зэвсэгт хүчний алдарт Александровын чуулгын найрал дуучид, хөгжимчид байв.

 

Аврагчид онгоцны хар хайрцагуудыг олж, мэргэлжилтнүүдэд хүлээлгэн өгчээ. Мэргэжилтнүүд хар хайрцагны мэдээллүүдийг өнөөг хүртэл тайлсаар байгаа бөгөөд “ТУ-154” онгоц ямар шалтгааны улмаас осолдсон болохыг тогтоогоогүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар онгоц нисгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж осолдсон хэмээн мэдэгдлээ.

 

“ТУ-154” онгоцны дэвүүрийн хэсэгт догогдол гарсаны улмаас онгоцыг осолдсон хэмээн өмнө нь мэдэгдэж байсан ч мэргэжилтнүүд “онгоц техникийн алдаанаас болж осолдоогүй” гэсэн байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ