Нобелийн шагналын батламжаа хулгайд алджээ

img

 

Энэтхэгийн хүний эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатьяртхи өнгөрсөн 2014 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн билээ.

 

Тэгвэл энэтхэгчүүдийн баатар гэгдэх Кайлаш Сатьяртхигийн нийслэл Шинэ Дели хотноо байрлах гэрт нь хулгай орсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Хулгайчид Кайлаш Сатьяртхигийн Нобелийн шагналын батламжийг хулгайлсан байна. Цагдаагийнхан байшингийн ойролцоох хяналтын камерыг шалгаж, хөршүүдээс нь мэдүүлэг авч эхэлжээ.

 

Кайлаш сэтгүүлчдэд “Сэтгэл их өвдөж байна. Гэрт минь үүрээр хулгай орсон” гэж ярьсан байна. Хулгай орох үед байшинд хэн ч байгаагүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ