Террористуудын эсрэг тэмцэж буй гоо бүсгүй

img

 

Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй  Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж буй нэгэн бүсгүй олон нийтийн сүлжээнд од болж буй тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Жоанна Палани гэх 23 настай бүсгүй террористуудын эсрэг зэвсэг барина тэмцэж байна. Тэрбээр Дани улсад төрийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшдэг аж. Палани бүсгүй мэргэн буудагч бөгөөд тусгай ажиллагааны үеэр армийнханд дэмжлэг үзүүлдэг гэнэ.

 

 

Түүнийг интернэт хэрэглэгчид “Үхлийн хатагтай” хэмээн нэрийддэг байна. Тэрбээр “Би бүх террористуудыг устгах эсвэл шоронд хийсэн цагт тэмцлээ зогсоох болно” гэж хэлжээ.

 

Уг мэдэгдлийн дараа исламын улс бүлэглэл Паланиг хөнөөхөө твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ХОЦОРСОН МЭДЭЛЭЛ БАЙНА. БУЦААД ДАНИДАА ОЧСОН . ДАНИЙН ХУУЛИАР ШОРОНД ОРОХ БОЛСОН
2017-02-08