”ДЦС-4”-өөс гарах утааны бохирдлыг хэмждэг боллоо

img

Гэрэл зургийг mpa.mn

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн II шатны хүрээнд ЖАЙКА, "ДЦС-4" ТӨХК хамтран ажиллаж, зуухнаас гарч буй утааны хийн бохирдуулагч бодисуудыг шинжлэх суурин анализаторуудыг "ДЦС-4"-д суурилууллаа.

 

Ингэснээр "ДЦС-4"-д азотын ислүүд, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, давхар исэл, хүчилтөрөгчийг хэмжих хоёр, зуухны яндангаас ялгарах тоосны нягтыг хэмжих 1 анализатор өнөөдрөөс ажиллаж эхэллээ.  

 

Төслийн нийт өртөг 37.6 сая иен бөгөөд Японы буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй аж.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ynsnii shuultuurtei stants shuu dee
2017-02-08
УБ иргэн:
Сайн байна.Гэхдээ Улаанбаатарт ганц утаа асуудал биш ээ.Бас үнс гэж утаанаас аюултай хортой зүйл байна.Үнсийг утаагаа шийдээд дараа нь яах вэ гэдгээ хэлэлцэнэ гэж бодож байвал оройтно. Бүх нүүрс ашигладаг улс орон үнс,утаа хоёроо зэрэг шийдвэрлэж байна . Манайхан дандаа нэг нэгнээ дуурайж хуулбарлаж ярьцгааж байх юм. Хотын захиргаа иргэд нийтээрээ энэ чимээгүй биднийг хорлож байгаа үнсийг яахаа одоо ярилцах цаг болжээ.
2017-02-08
Зочин:
Ynsnii shuultuurtei stants shuu dee