Жейми Дорнан: Энэ кино намайг илүү алдартай, баян болгосон

“Fifty Shades Darker” киноны хоёрдугаар анги өчигдөр Берлин хотноо нээлтээ хийлээ. Тус бүтээлийн гол дүрийг бүтээсэн жүжигчин Жейми Дорнан “ABS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-“Берлин”-ий кино наадмаар олон мянган үзэгчийг байлдан дагуулсан “Fifty Shades Darker” киноны хоёрдугаар анги нээлтээ хийлээ. Олон хүний сэтгэл хөдөлж байгаа байх?
-Энэ гайхалтай үдэш хүн бүхний сэтгэл хөдөлж байгаа байх. Миний сэтгэл их хөдөлж байна. Миний зүрх байрандаа тогтож чадахгүй, цээжнээс минь гарч ирэх гээд байна. Би энэхүү уран бүтээлдээ их хайртай. Тиймээс ингэтлээ хөөрсөн бас сандарсан байх.
-Гадаа хүйтэн байгаа ч гэсэн таны сэтгэлд гал дүрэлзэж байгаа бололтой?
-Тийм ээ гал биш түймэр дэгдэж байна. Гадаа хүйтэн байгаа ч гэсэн энд байгаа сайхан бүсгүйчүүд бүгдээрээ даашинз өмсцгөөсөн байна. Тэдний гоо үзэсгэлэн намайг илүү ихээр догдлуулж байна. /инээв/
-Эхний анги кино чартуудад дээгүүр байр эзэлж, их ашиг олсон?
-Тиймээ. Их амжилт олсон. Кино багийнхан бүхий л сэтгэл зүрхээрээ энэхүү уран бүтээлд ажилласан. Бид гайхалтай нэг болж ажилласан. Нэг нэгнээ урмаар тэтгэж, амжилттай бүтээл гаргахыг зорьсон. Олон хэцүү зураг авалттай учирсан ч хуурамч жүжиглэлтээс зайлсхийсэн.
-Нэгдүгээр ангийн зураг авалтын аль хэсэгт тоглох хамгийн хэцүү байсан вэ?
-Та надаас асуухгүйгээр мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэхүү уран бүтээлийг үзэхэд насны хязгаар хамгийн чухал. Мэдээж бага насны хүүхэд үзэж болохгүй. Тэгэхээр л ойлгомжтой биз. Олон үзэгдлийн зураг авалт хэцүү байсан. Гэхдээ нэгэнт энэ бүхний ард гарсан учир зүгээр л дурсамж чигээр нь хадгалахыг хүсч байна.
-Таны эхнэр энэхүү уран бүтээлийн талаар ямархуу сэтгэгдэлтэй байгаа вэ?
-Эхнэрийнхээ хажууд суугаад нэгдүгээр ангийг үзэх их тухгүй байсан. /инээв/
-Нэгдүгээр анги хэдийнэ түүх болжээ. Тэгвэл шинэхэн ангийнхаа талаар сонирхуулаач. Кино үргэлжилнэ гэдгийг сонсоод хэрхэв?
-Мэдээж хэрэг “Fifty Shades Darker” гайхалтай бүтээл. Нэг удаа үзсэн бол таны ой ухаанаас мөд гарч өгөхгүй. Таны нэг үгээр эзэмдсэн бүтээл болсон. Мэдээж хэрэг энэ сайхан мэдрэмжийг төрүүлж буй кино үргэлжилнэ гэдгийг сонсоод олон хүн баярласан лавтай. Баярласан хүмүүсийн дунд бий байсан. Намайг тодруулсан энэхүү бүтээлийн нэг хэсэг дахин болсондоо таатай байна.
-Киноны дараа таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв?
-Энэ кино намайг илүү алдартай бас баян болгосон.
-Ихэнх хүмүүс шинэ анги эхний ангиасаа илүү байж чадах уу гэх бодолтой байдаг. Энэ талаар?
-Хоёр анги ижилхэн байвал утгагүй. Кино урлагийг ашиг олох хэрэгсэл гэж бодох хэрэггүй. Би 100 хувь итгэлтэй байна. Шинэ анги минь олон сэтгэл хөдөлгөм үйл явдалтай. Тиймээс таныг уйдаахгүй.
-Гайхалтай сонсогдож байна.
-Баярлалаа.
-Грэй бол боловсон мөртлөө тун дүрсгүй залуу. Түүнтэй хэрхэн холбогдож дүрээ амилуулсан вэ?
-Зохиолчийн цаасан дээр буулгасан Грэй би байсан. Тиймээс миний гадаад төрх түүнд таалагдсан байх. /инээв/ Харин сэтгэл доторх Грэйг амьдруулах хүндтэй үүргийг би хүлээсэн. Зөвхөн зохиолын дагуу ажиллахаас илүү их ур чадвар шаардсан дүр байсан. Түүнийг амьдруулах их таалагдсан.
-Тантай хамтран ажилласан үзэсгэлэнт Дакота Жонсоны талаар?
-Тийм ээ тэр их үзэсгэлэнтэй. Түүнтэй хамтрах нэр төрийн хэрэг байлаа.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ