С.Хорлоо эмээг гэртэй болгосон Ц.Сувд-Эрдэнийг шагналаа
“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнийг НИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ. Өндөр настан С.Хорлоо, Н.Цэцэгээ гэх хоёр иргэнийг гэртэй болгосон гэдгээр нь олон нийт түүнийг танина.
НИТХ-ын АН -ын бүлгийн санаачлагаар түүнийг НИТХ-ын "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр шагнасан байна. Ц.Сувд-Эрдэнэ “Бидний хамтдаа бүтээсэн ажлыг ийнхүү өндрөөр үнэлсэнд маш их баяртай байна. Хёор жилийн хугацаанд нийтдээ 22 айлыг орон гэртэй болгож 5000 орчим хүнд тусламж үзүүлсэн нийт хандивлагч, оролцогч хүмүүсийн тоо 100000 хүрээд байгаа нь бахархмаар юм. Олны хүч оломгүй далай гэдэг үргэлж тусалж дэмжиж байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Ирээдүйд улам илүүг хийх хүсэл эрмэлзэл төрж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Шагнал гардуулах үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү үйл ажиллагааг нь дэмжиж хувийн зүгээс 100 мянган төгрөгийг “Иргэл сэтгэлийн гүүр” ТББ-д хандивлав.
Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ