Бизнесийн итгэлийн индексийг танилцуулна

img

10.00 цагт: АН-ын төв байранд АН-ын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг төслөө амжилттай боловсруулж дуусчээ. Төслийн талаар Л.Эрхэмбаяр, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийнэ.


10:00 цагт: Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн "Сургалт, зөвлөх үйлчилгээний төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.


11.00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд Мах сүүний анхдугаар аяны хүрээнд хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг танилцуулах эхний ээлжийн сургалт, хэлэлцүүлэг болно. Үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон бусад холбогдох хүмүүс оролцоно.


11:00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд Бизнесийн итгэлийн индекс 2016" судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.


14.00 цагт: БСШУСЯ-ны 111 тоотод академич, доктор, профессор Ч.Жүгдэрийн 90 насны ой тохиож байгаатай холбогдуулан хамт ажиллаж, суралцаж байсан эрдэмтэд, шавь нарын нөхөрсөг уулзалт зохион байгуулна.


19.00 цагт: Монголын Энхтайваны төлөө байгууллагуудаас олгодог "Энхийн шагналтан-2017" шагнал гардуулах ёслол Чингис зочид буудалд  болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ