Жижи Хадидын нууцлаг гар

“Vogue” сэтгүүл шинэхэн дугаарынхаа нүүрэндээ одоо үед алдаршаад буй залуу модель бүсгүйчүүдийн зургийг нийтэлсэн билээ. Модель Жижи Хадид, Кендал Женнер, Эшли Граман, Адвоа Абоах, Лиу Вен, Витториа Геретти болон Иман Хамман нар хамтдаа “Vogue” сэтгүүлийг чимсэн юм.
Тэгвэл сэтгүүлийн нүүр хуудсанд байрлах модель бүсгүйчүүдийн зураг олны анхаарлыг татах болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Учир нь зураг дээр модель Жижи Хадидын гар ер бусын урт гарчээ. Түүний гар яагаад ийм урт гарсан нь нууц хэвээр байгаа ч интернэт хэрэглэгчид “Vogue” сэтгүүлийн заль мэх хэмээжээ. Сэтгүүлийнхэн фотошопоор моделийн гарыг бусдаас мэдэгдэхүйц урт болгосон гэв.
Одоогоор уг зурагтай холбоотойгоор сэтгүүл албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ