Жефф Сэшнс Ерөнхий прокурор боллоо

img

 

АНУ-ын Алабама мужаас сонгогдсон сенатч Жефф Сэшнс Ерөнхий прокуророор томилогдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн аваад удаагүй байхдаа Ерөнхий прокурорын албан тушаалд Сэшнсийг нэр дэвшүүлээд байсан юм.

 

Ерөнхий прокуророор Сэшнсийг томилох эсэх асуудлаар өчигдөр сенат хуралджээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 47 нь дэмжээгүй бол 52 нь Сэшнсийг дэмжсэн байна.

 

Ерөнхий прокуророор Сэшнсийг томилохыг сөрөг хүчин Ардчилсан нам хүчтэй эсэргүүцэж, мөн эсрэг санал өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ